Хүүхэд хүмүүжүүлэх ухаан

Хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөр

Манай цэцэрлэг Монгол улсын Үндэсний Стандартчилал хэмжилзүйн газраас

баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ийг мөрддөг. Тус стандартад нийцсэн

сургалтын хөтөлбөрийг бид боловсруулж хэрэгжүүлдэг.

Манай сургалтын хөтөлбөрт :

  1. – Хэл яриа
  2. – Тоо тоолол
  3. – Дүрслэх урлаг
  4. – Харилцаа
  5. – Хөгжим
  6. – Биеийн тамирын хичээлүүд багтана.

Дээрх хичээлүүд 7 хоногт анги бүрээсээ шалтгаалаад зохих цагаар ордог. Мөн өдөр

тутам хөгжөөн баясгах, хөгжүүлэх үйл ажиллагааг бүлэг бүрээр цагийн хуваарийн дагуу,

хүүхдэд зориулан зохион байгуулан, хүүхдийн хичээлээр олж авсан мэдлэг, чадвар,

дадлыг бататгахаас гадна хүүхдэд зориулсан нэмэлт дугуйлан хуваариар хичээллүүлдэг.

Манай сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн хөгжил дараах түвшинд хүрнэ.

 

Нийгэмшихүйн хөгжлийн чадварын хувьд 2 настай хүүхэд цэцэрлэгийн бага бүлэг

 Бодит орчинтой танилцаж эхлэх зүггүй шувуухай нас

  •  Өөрийн нэрийг нэрлэнэ. Аав ээж нь хэн гэж дууддаг тэр хэвээр нь өөрийнхөө нэрийг хэлнэ. Ойр дотны хүмүүс амьтдыг холбогдох нэрээр дуудна.
  • Хүмүүсийн өөрт нь хандсан эерэг, сөрөг хандлага сэтгэлийн хөдөлгөөнийг зөв илэрхийлдэг болно. ялгана. Ойр дотны хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ялгаатай байдлыг мэдэрнэ. Бусдын дуу хоолой, үйл хөдлөлийг хуулбарлан дуурайна.
  • Өөрийн буруу үйлдэлдээ гэмшинэ. Зохисгүй үйл хийвэл насанд хүрэгчид дургүйцдэгийг мэднэ. (Цай, хоолоо асгах,

3 хүртэлх насны хүүхдээ хаан мэт хүндэл Монголчууд дээлээ өмсөн бүсээ ар дээрээ зөрүүлээд уясан, гутлаа буруу зөрүү өмсөж чадсан хүүхдийг өхөөрдөн “хүн болжээ” гэж үздэг.

3 гүвээ давсан хүүхэд гүйцэгдэхгүй гэж хүүхдийнхээ гутлаас хонх уядаг нь ардын түмний сэргийлэн халамжлах аргын нэг юм. өмдөндөө шээх үедээ дуугаа хураах г. м)

  • Хүүхэд ойр дотны хүнээсээ холдохоор уйлж айдаг.
  • Номыг уншиж байгаа дүр эсгэнэ. Сараачиж зурна.
  • Насанд хүрэгчдийн дуулах, үлгэр ярихыг сонсоно. Олон давтамжтайгаар насанд хүрэгчид урнаар үлгэрийн баатрын дүрд хувиран ярих үлгэрт маш их дуртай
  • Үеийн хүүхэдтэй хамт тоглохыг эрмэлзэнэ. Тоглождуусаад бусдын туслалцаатайгаар тоглоомоо хураана.
  • Цэвэр бохир хоёр зүйлийг ялгаж сурна.
  • Хатуу зөөлөн, хүнд хөнгөн зүйлийг ялгадаггүй өвдөх гэмтэхийг мэдэхгүй / барьсан зүйлээрээ зохидог/
  • Тархинд хөөрөл саатлын процессын үйл ажиллагаа их байна.
  • Үдээсгүй гутал цахилгаан товчгүй хувцас өмсөх, дээл, малгай, гутлаа буруу зөрүү харуулан өмсөнө.
  • Хоолоо асгаж цутган халбагадаж идэж сурна.

3 настай хүүхэд хамрагдах анги дунд бүлэг

Буруу зөрүү харуулан гутал дээлээ өмсөх “Том хүн болжээ” гэдэг нас. Галын бурхан гэж монголчууд өхөөрддөг.

  •  Эд юмстай үйлдэл хийж ялгаж мэдэрнэ./ шилэн сав шидэхэд хагардаг/
  • Орчны эд юмстай болгоомжтой харьцана.
  • Хүмүүсийн ажил хөдөлмөрийг дуурайж тоглоно.
  • Ганц ба олон тоо, эд юмсыг олон ба цөөнөөр нь ялгах хэлбэр дүрсийг таних
  • Өөрийн бие эрхтний байрлалыг мэдэх хүйсээ мэднэ.
  • Өөрийнхөөрөө байхыг эрмэлзэнэ.
  • Өөрийгөө уурлаж баярлаж байгаагаа мэднэ.
  • Бусдын нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлийн байдлыг ялгаж мэднэ. Өөртөө найрсаг хандаж байгаа хүнтэй дотно байхыг эрмэлзэнэ.
  • Бусдын дуу хоолойны өнгийг ялгаж мэдэрнэ. Юмсын үйл хөдөлгөөн, орон зайн байрлал, хэмжээ, өнгө заасан үгсийг хэлнэ.
  • Эд юмсыг хайрладаг, томчуудын харилцааг нарийн ажиглаж мэдэрнэ. Эерэг эсрэг харьцааг ойлгодог болсон байна./өөртөө сайн хүнийг их хайрладаг болно./
  • Наадгай болон өнгө үзэмжтэй амттай зүйлд бүхий л анхаарлаа хандуулна.
  • Тоглох хөдөлмөр нь 5-7 мин байна. Ганцаараа болон хоёр гурваараа тоглоно. Сэдэвт үйлийн тоглоомоор дуурайн тоглоно.

4 настай хүүхэд цэцэрлэгийн ахлах бүлэг

Хамгийн адармаатай уяанаас алдуурсан унаган багын нас

  •  Байгалийн болон хүний бүтээсэн зүйлийн ялгаж мэднэ.
  •  Дүрэм журамд бага захирагдана. Би Би гэж өөрсдийнхөө санасан зоргоор зүтгэнэ.

 

5 хүртэлх насны хүүхдээ хатан мэт хайрла

  • Найз нөхдийнхөө талаар шүүмжлэлтэй ярьж чадна маш шударга байна.
  • Хамаагүй бүдүүлэг үг яриа харилцаандаа өргөн хэрэглэнэ.
  • Номыг зөв харуулж байрлуулна. (Зураг, үсгийг зөв харуулах)
  • Өөрийгөө болон ойр дотны хүнээ танилцуулна. Нас, жилээ мэднэ.
  • Бусдын зан үйлийг ялгаж хэлдэг болно.
  • Бусад хүүхдүүдэд эерэг хандах, харилцах, гарсан зөрчлийг зохицуулахад суралцана.
  • Бусадтай өөрийнхөө насанд тохирсон нөхөрлөл бий болгож сурна.
  • Өөрийн хэрэглэдэг эд зүйлс дээрх зураг, тэмдэглэгээг ялгана.
  • Бичих оролдлого хийнэ. Хөндлөн болон босоо зураас зурна.
  • Зураг зурахдаа тод өнгийг ялган хэрэглэж будаж сурна. / Цаасны голыг олохгүй орон зайн баримжаа бага хөгжсөн байна./ дэмжлэг хэрэгтэй байдаг.

5 настай хүүхэд бэлтгэл бүлэг сургуульд орохын өмнөх нас

Хүний хөгжлийн хамгийн гайхалтай нас сэтгэхүйн хөгжлийн оргил үе

  • Бусадтайгаа хамтран тоглох, зураг бүтээл хийх зэрэг бүлгийн үйл ажиллагаанд оролцож сурна.
  • Аливаа дүрмийн дагуу өөрийгөө удирдаж сурна.
  • Мөнгийг өнгө, хэмжээ, зургаар нь ялгаж ангилна. Дэлгүүр, үйлчилгээний газар хүүхдээ дагуулж явах, мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, ус, цахилгаан хэмнэхийн ач холбогдлыг тайлбарлах, ойлгодог болно.Мөнгийг өнгө, хэмжээ, зургаар нь ялгаж ангилан нямбай хэрэглэж сургах багаасаа хадгалах хэмнэх зарцуулах тооцоонд сургах
  • Насанд хүрэгчдийн тусламжтайгаар цаг агаар, улирал, ургамал амьтны өөрчлөлтийг ажиглаж, тэмдэглэл хөтөлнө.
  • Зохиож ярих буюу худлаа ярих үед яриаг няцаахгүй, буруушаахгүй байх, чөлөөтэй яриулах
  • Зурагтай номыг удаан хугацаагаар анхааралтай үзнэ.
  • Дэлхийн бөмбөрцөг, газрын зураг, цаг агаарын тэмдэглэгээг танина.
  • Өөрийн тухай бусдад танилцуулна. Өөрийгөө үнэлнэ.(”Би чадсан”, “Би хийсэн”, “Би мундаг”, “Би том болсон” г. м)
  • Бусдад саад болохгүйг хичээнэ.
  • Олон хүний дундаас ангийхан ба хөршийнхөн айл саахалтын хүмүүсийг танина. Мэндэлж хүндэтгэнэ:
  • Бусдын онцлогийг хүлээн зөвшөөрнө. (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг шоолж болохгүй гэдгийг ухааруулах
  • Гэрийн хаяг, утасны дугаар, хаана нутаглаж байгаагаа танилцуулж чаддаг байх
  • Бусдын үг яриа, үйлдэлд шүүмжлэлтэй хандаж,баярласан гомдсон учраа тайлбарлаж ойлгуулна.
  • Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийнэ. Бусдын сэтгэл хөдлөлийг тодорхойлж хэлнэ Бусдын баяр хөөр, уйтгар гунигийг хуваалцахыг эрмэлзэнэ.

 

  • Насанд хүрэгчдээс сонирхсон зүйлээ асууна.
  • Найзтайгаа зохицож тоглоно.Гэр бүл, хамт олны нэг гишүүн гэдгээ мэднэ. Тоглоомын дүрмийг баримтлан дүрэмт тоглоомоор тоглох дуртай болдог.
  • Ахмадын сургаалыг бусдын сануулгатайгаар мөрдөнө. Томчуудын үг ярианд оролцохгүй монгол ёс заншлаа мөрдөнө.

Бие бялдрын хөгжлийн хувьд 2-3 настай хүүхдийн бие бялдын хөгжил

  • Биеийн үндсэн хөдөлгөөнд суралцаж
  • Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад гарын жижиг сарвууны булчин хөгжиж эхэлнэ.
  • Хөтөвчнөөсөө салаагүй хувийн ариун цэвэр сахих асуудлыг бусдын дэмжлэгтэй хийнэ. /гар нүүрээ хам хум угааж, халтар мултар арчина./
  • Гол хэрэгцээ нь хөдөлгөөн 15-20 улмаар 30 сантиметрийн өндөр зүйл дээгүүр алхаж гарах доогуур нь мөлхөх, бөмбөг өнхрүүлнэ.
  • Эрүүл ахуй ариун цэврийн анхны мэдэгдэхүүнтэй байж, гэр ахуйн орчиндоо хэрэглэж сурна.
  • Хөтөвчнөөсөө салж, өөрөө өөрийгөө хянаж чаддаг болно.

 4 настай хүүхдийн бие бялдын хөгжил

  • Бие бялдрын хөгжил хөдөлгөөний энерги эрчимтэй байна.
  • Биеийн үндсэн хөдөлгөөнийг гүйцэтгэх, хөдөлгөөнөө удирдан зохицуулах
  • Тэнцвэр шаардсан биеийн тамирын хөдөлгөөн хийж сурна.
  • Хайчлах, зурах, будах үйл ажиллагааны явцад жижиг  булчингийн эвсэл сайжирна.
  • Өөртөө үйлчлэх дадал, чадварт суралцана.

5 настай хүүхдийн бие бялдрын хөгжил

  • Спортын хөдөлгөөнт тоглоом бие даан боон бүлгээр тоглож сурна.
  • Дасгал хөдөлгөөн сайн хийж, идэвхтэй тоглож, аливааг биелүүлэх мэдрэмжтэй болно.
  • Хувцсаа өмсөх, хураах, хооллох зэрэг өөртөө үйлчлэх дадал

 

Оюун ухааныхөгжлийн хувьд 2-3 настай хүүхэд

  • Үзэж танилцсан номны зураг дүрслэлийг ойлгож сурна.
  • Багшаас өгсөн энгийн даалгаврыг ойлгож биелүүлнэ.
  • Асуулт хариулт тавьж, эд зүйлсийг сонирхох, учир шалтгааныг тайлах эрмэлзэлтэй болно.
  • Гэрийнхээ болон өөртөө ойр хэрэглэгддэг эд юмсын нэр, зориулалтыг мэддэг болсон байна. Түүнийгээ хэрэглэж сурсан байна.
  • Юмс янз бүрийн хэлбэртэй байдгийг мэднэ. Том ба жижиг хэмжээтэй тоглоом, эд зүйлийг мэднэ. Ганц ба олон тооны тухай төсөөлөлтэй болсон байна.
  • Тогтоосон тооныхоо нэрийг хэлнэ. “Нэг хоёрын гурваа” гэж дуудна. Геометрийн дүрсийг тохирох хэвэнд хийж тоглоно. Өөрийн сайн мэдэх юмс ба тоглоомыг том, жижгээр нь ангилж нэрлэнэ.
  • Ганц ба олон тоо, эд юмсыг олон ба цөөнөөр нь ялгах хэлбэр дүрсийг таних
  • Олон давтамжтай үгтэй, богино шүлэг, үлгэрийг сонсоно.
  • Ойр дотны хүн, тоглоом, эд юмсыг өөртөө хамаатуулж хэлнэ.
  • 3-4 өнгийг 3 хэлбэр дүрс танина. Дуу хоолойны өнгө, сонсголоор дуу чимээ мэдэрдэг болно.
  • Харандаа барин муруй саруй зураасан зураг зурна.
  • Тасралтгүй шулганан ярина. /Авиалбарыг дутуу дуудан үг хэлэх нь бүхэл бүтэн өгүүлбэрээр ярьж байгаагийн илрэл/ 250-350 орчим үгийн нөөцтэй байна.
  • Охид түрүүлж хэлд ордог. Анхаарлын тогтворжилт сул анхаарал сарнимтгай10 минутад 7- 9 удаа анхаарал нь сарнидаг

4 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

  • Цаг хугацаа, өнгө, орон зайн ухагдахууныг ойлгож, 1-10 тооны цифр таньж сурна.
  • Үлгэр өгүүллийг сонсож өөрийн үгээр утга санааг ярьж сурна. Үгийн баялаг нэмэгдэнэ.
  • Юмсыг ангилах, бүлэглэх зэрэг сэтгэхүйн үйлдэлд суралцана.
  • Ижил ба ялгаатай зүйлийг харьцуулан ангилах, цээжээр болон юмсыг оноож тоолуулах. Дүн тооны тухай ойлголттой болсон байна.
  • Дугуй дөрвөлжин гурвалжин дүрсийг танина. Юмсыг өнгө хэлбэр дүрс хэмжээгээр нь ялгах төрөлжүүлнэ.
  • 7 хоногийн хэсгүүдтэй танилцуулах өглөө өдөр орой ялгаж сурна.
  • Зургаа зурахдаа гоёл чимэглэл хийн будна.
  • Ойролцоо дуудлагатай үгсийг ялгаж сонсоно. Юмсын шинж чанар, онцлогийг илэрхийлсэн үгийг яриандаа хэрэглэнэ.

 

Хүүхдээ зөв хайрла

Хүүхдээ хамгаалж яв

Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ

Хүүхэдтэйгээ цуг үйл хий

Хүүхэдтэйгээ хамт тоглож наад

Хүүхдэдээ амьдрах ухаан заа

Хүүхдэдээ өөрийнх нь хүчийг хэл

Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө

Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу

Хүүхдээ дурсах юмтай амьдрахад сурга

Монгол ухаан

3 хүртлэх насны хүүхдээ ХААН мэт дээдэл.

5 хүртлэх насны хүүхдийг ХАТАН мэт хайрла.

5-аас дээш насны хүүхэдтэй ХАРЦ ёсоор харьц.

13-аас дээш насны хүүхэдтэй НАЙЗ ёсоор харьц”

 

5 настай хүүхэд сэтгэцийн хөгжлийн гайхамшигтай нас

  • Тухайн тооны өмнөх ба дараагийн тоог цифрээр илэрхийлнэ.(20 хүртлэх тоог цифрээр илэрхийлэх)
  • Геометрийн дүрсийг ялгаж таних
  • Үсэг нүдэлж дуудах, шүлэг, үлгэр, оньсого цээжилж ярих чадвартай болно
  • Хүүхдэд тоо, үсэгтэй ном үзэж цифр таньсан байр,хаалга, утасны дугаарыг цээжлүүлэх тоо хүзэр даам шагай хөлөгт тоглоомоор тоглуулах
  • Нэг юмсын байрлалаар нөгөө юмсын байрлалыг тодорхойлж ярьдаг болно.
  • Хавтгай ба биет дүрсийн төсөөтэй ба ялгаатай талыг харьцуулна.
  • Эгшиг авиагаар эхэлсэн үгийн эхний авиаг ялгаж сонсоно.
  • Ижил ба эсрэг утгатай үгсийг яриандаа хэрэглэнэ. (гоё- сайхан, нимгэн-зузаан г. м)
  • Зөв бүтэцтэй өгүүлбэр хэлнэ.
  • Үсэг, тоо бичихийг оролдоно. Бичих оролдлогыг дэмжих
  • Өөрийн санаагаар юмс үзэгдлийг дүрсэлж зурах чадварт суралцана.

БҮЛЭГ 2 БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

 МОНГОЛЧУУДЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН

Монголчуудын өвгөд дээдсээс уламжлагдсан үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх зарчим:

 

Ардын сурган хүмүүжүүлэх зарчмыг манай цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд балчир үрсийг хөгжүүлж, хүмүүжүүлэхдээ мөрдлөг болгодог.

2.1. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөө авах журам

  • Манай цэцэрлэгт хүүхэд шинээр элсүүлэхдээ хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө зохих хугацаанд зөвхөн бүртгэл зарласан өдрүүдэд бүртгэнэ.
  • Бүртгэх өдрийг нийслэлийн боловсролын газраас зөвшөөрсөн хугацаанд зарлана.
  • Манай цэцэрлэгт эхний ээлжинд тойргийн хамрагдаж байгаа хүүхдүүдийг гурвалсан гэрээ байгуулан элсүүлнэ.
  • Шинээр бүртгүүлэх хүүхдүүд дараахь материалыг бүрдүүлж бүртгэнэ. Үүнд:

А. Төрсний гэрчилгээ

Б. Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар

В.Эцэг эхийн иргэний үнэмлэх /эх хувиар/

Г. Хорооны тодорхойлолт /амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд/

Хичээлийн шинэ жилийн эхний 14 хоногт багтаан бүх хүүхдийг нэгдсэн журмаар цэцэрлэг дээр Эрүүл мэндийн 13 төвөөс шинжилгээг авна.

  • Хүүхэд цэцэрлэгээс нэг өдрийн чөлөө авах хүсэлт гаргавал ангийн багш шийднэ.
  • Хүндэтгэх шалтгаангүй 7 хоногоос дээш тасалбал цэцэрлэгээс чөлөөлнө.
  • Эцэг эхчүүдийн хүсэлт, өргөдлийг харгалзан арга зүйч болон эрхлэгч чөлөө олгоно.
  • Хүүхэд өвчилсөн тохиолдолд эцэг эх нь өрхийн эмнэлэг болон цэцэрлэгийн эмчид үзүүлэн зөвлөгөө авч, чөлөөний бичиг авна.

2.2. Хүүхэд эрх, хамгааллын бодлого

Зорилго: Цэцэрлэгт хүүхэд эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах, болзошгүй эрсдэл, бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах зорилготой. Үүний тулд дараах заалтуудыг мөрдлөг болгодог. Цэцэрлэгийн бүх багш, ажилтнууд хүүхдийн хүчирхийллийн дараахь хэлбэрүүдийг эрс хориглоно. Үүнд:

  • Хүүхдэд бие махбодын хүчирхийлэл үзүүлэх цохих, алгадах, чимхэх, түлхэх, шугамаар цохих
  • Аль нэг хэлбэрээр шийтгэлийн хэлбэр оноох цоожлох, гар өргүүлэн зогсоох, ухаарлын булан ажиллуулах,айлгах,цочоох
  • Шууд бус хэлбэрээр хүүхдэд дарамт үзүүлэх хоол унд, ариун цэврийн өрөө рүү явах, амралтгүй удаан байлгах, мөнгө төгрөг эцэг эхээс нь нэхэх

 

  • Хүүхдэд сэтгэл санааны дарамт үзүүлэх айлгах, заналхийлэх, хараах, хашгирч зандрах нэр хоч өгөх, ялгаварлан гадуурхах
  • Хүүхдийг бүтэн нэрээр дуудахгүй өмссөн хувцсаар нь нэрлэн дуудах зэргийгхориглодог.

Манай багш нар хүмүүжлийн эерэг аргаар хүүхдийг сургаж хүмүүжүүлдэг.

o Элэгсэг дотно сэтгэлээр хүүхэдтэйгээ харьцах

o Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох

o Аливааг ойлгуулах

o Асуудлыг шийдвэрлэх

o Холын зорилгоо тодорхойлон, эцэг эх та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.

Leave a Reply

Required fields are marked*