Гадаадын байгууллагуудын хамтын ажиллагаа бол бидний амжилтын үндэс

Тус цэцэрлэг гадаадын олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өрнүүлэн ажилласнаар сүүлийн 4 жилийн дотор зөвхөн төсөл хөтөлбөрөөс 333701315 төгрөгний хөрөнгө оруулалт хийж, байгууллагын орчин нөхцөлийг шинэчилэн сайжрууллаа.

Тайваны хүүхэд гэр бүл дэмжих сангийн “Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт”  төсөлд Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн 50 хүүхдийг  хамруулснаар хүүхдийн  эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд, ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Жил бүр 7 сая гаруй төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслээр  хангагдаж байна.

БНСУ-ын “Залуучуудын сайн дурын хөтөлбөр”-тэй хамтран ажиллаж байгаа тухай

“Солонгос Монгол багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа” үзүүлэх ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулсан нь цаасаар тоглоом хийж сурах аргазүйг багш нар тодорхой хэмжээнд эзэмшиж, хүүхэд бүрт тодорхой түвшний ахиц гарч, зохих амжилт олж байгааг харуулсан явдал байлаа.

Дүрслэх урлаг, хөдөлгөөн эрүүл мэнд, шинжлэх ухаан танин мэдэхүйн чиглэлээр багш нартай хамтран ажиллаж 7 ангийн 2-5 насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулж ирлээ. СӨБ-ын багш И Хэ Ён, Мин Жэ Ён нар нь 2012 оноос хойш ажиллан багш нар ажлын байранд хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Койка олон улсын байгууллага БНСУ, Монгол улсын засгийн газар хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хүрээнд “Залуучуудын сайн дурын хөтөлбөр”-ийн төслөөр тус цэцэрлэгт 3 дахь удаагийн Сургуулийн өмнөх боловсролын  мэргэжилтэн багш нар томилогдон ажиллаж байна.

“Цаасаар сонирхолтой тоглоом хийж сурах” ,“Би чадна”   2-5 настай хүүхдэд зориулсан зурж, будах, “Хамтдаа хийцгээе” дасгал ажлын ном зэрэг гарын авлагыг хамтран гаргаснаар багш, хүүхдийн хөгжлийн чанарын хүртээмж, ахицыг нэмэгдүүлсэн төдийгүй, солонгосын сургуулийн өмнөх насны хүүхдийн дасгал хөдөлгөөнөөр хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж ирснээр  урлаг, уран сайхан, дүрслэх урлагийн  хүүхдийн бүтээлч чадвар хөгжиж тодорхой үр дүнд хүрч байна.

           

Гадна тоглоомын талбайд “Бага насны хүүхдийн хөдөлгөөний аюулгүй байдлын соёлд сургах болон тоглоомын талбайн шинэчилэл” төслийг Нийслэлийн Замын цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн зааврын дагуу  хэрэгжүүлснээр хүүхдийн тоглох наадах орчин нөхцөл хотын хэмжээнд үлгэр болохуйц түвшинд хүрэхүйц байдлыг бүрдүүлсэн.  Цэцэрлэгийн багш, хүүхэд, эцэг эх хуваарь тоглох дүрэм баримтлан, тоглоомын  үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

           

БНТУ-ын Ерөнхий сайдын хэрэгжүүлэгч агентлаг “ТИКА” Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас тус V хорооны Засаг даргын тамгын газар, цэцэрлэгийн санаачилгыг дэмжин буцалтгүй тусламжаар  7 анги ажиллагсдын “Ариун цэврийн өрөөний засвар болон хүлээн авах өрөөний тохижилт” төслөөр  ариун цэврийн өрөөтэй болж, бага насны хүүхдийн эрүүл сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь эрүүл аюулгүй байдлын индексийг зохих хэмжээнд хүргэж чадлаа.

БНТУ-ын Монгол дахь элчин сайд Мурат Карагөз тус цэцэрлэгт хүрэлцэн ирж, Монголын Сургуулийн өмнөх боловсролд анхны хөрөнгө оруулалт хийж байгаа тухай болон бага насанд засгийн газрууд их анхаарч ажилладаг тухайгаа дурдсан юм.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд тус цэцэрлэгт 2015 онд Барилгын их засвар, БСШУ-ны яамын хөрөнгө оруулалтаар Хувьсах биологийн реактор бүхий бохир ус цэвэрлэх байгууламж хийгдэж, эрүүл аюулгүй байдал орчин нөхцөл шинэчлэгдээ.

Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхэд ээлтэй цэцэрлэг” төсөл 2012-2014 онд хэрэгжүүлснээр багш ажилтан, эцэг эхийн 98 хувь “Хүүхэдтэй эерэг аргаар сургах нь”  аргазүйд сургасан нь хүүхэдтэй харилцах хандлага шинэчлэгдэн ач холбогдол өгсөн.

Энэ бүхний илрэл нь “Хүүхдийн хөгжилд-эцэг эхийн оролцоо ” үзүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулан, “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-тэй цэцэрлэгээр шалгарсан явдал байсан.

Швейцарь улсын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл

Тус цэцэрлэг 2016 оны 5 дугаар сараас төсөлд хамрагдан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан,“Эко сургууль, цэцэрлэг” болох зорилтын хүрээнд амжилттай ажиллаж байна. Эцэг эх, багш ажиллагсдын дэмжлэгээр хүүхдийг хөдөлмөрт дуртай, өөртөө итгэлтэй, бүтээлч хүн болгон хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна.

Төсөл 2016-2019 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжилнэ.