Хан Богд уулын энгэр, Хатан Туулийн хөвөөнд байрлах Яармагийн гэсэн тодотголтой 71 дүгээр цэцэрлэг Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор анх нээгдэж, 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, 26 багш ажилтантай үйл ажиллагаагаа эхэлжээ. Анхны эрхлэгчээр Б.Өлзийжаргал ажиллаж байлаа.1992 оноос Сургуулийн өмнөх насны хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэн, жил бүр 7 бүлэг 300 гаруй хүүхэд 30 гаруй багш ажилтан ажиллаж байна. Бидний олсон амжилт бүтээл бол эдүгээ 37 жилийн туршид сургуулийн өмнөх боловсролын түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, багш, ажилтан, хүүхэд, эцэг эх, төрийн захиргааны болон хамтын ажиллагаатай олон улсын байгуулага, олон түмэн, та бүхний бүтээлч, хамтын хүч хөдөлмөрийн үр дүн байсан гэдгийг онцлон тэмдэглээд, гүн талархал илэрхийлье. Өнөөдрийн түүхийг бүтээлцсэн хамт олны дотроос Төр засгийн дээд шагнал “Алтан гадас” одонт 4, “Ардын боловсролын болон Боловсролын тэргүүний ажилтан” 18, “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” 4, “Санхүүгийн тэргүүний ажилтан” 4, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” 1, Боловсролын үйлчилгээний тэргүүний ажилтан 6 байна. Бакалавр зэрэгтэй багш 7, магистр зэрэгтэй 3 багш, мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан.

Алсын хараа

Сургуулийн өмнөх насны хүүхдийн эрх ашгийг хамгаалсан, хөгжих хүмүүжих нөхцөлийг                                                     бүрдүүлсэн сургалт, аргазүйн тэргүүлэх цэцэрлэг байна.

Эрхэм зорилго

Бага насны хүүхдэд ардын сурган хүмүүжүүлэх ухааны үндэс арга билгийн зүй тогтол, мөн чанарыг орчин үеийн арга зүйтэй хослуулан сургахуйн зэрэгцээ эцэг эх, гэр бүлийн дэмжлэгээр “Монгол маамуу” хүмүүний эх үндсийг буй болгосон үлгэр болохуйц цэцэрлэгийн түвшинд хүргэхэд чиглэнэ.  

Эрхэм зүйлс

Хамтдаа хаан хатан мэт насанд нь өөртөө итгэлтэй, эх орондоо хайртай, бүтээлч хүүхэд                                                                                       болгон хөгжүүлнэ.